Хүмүүсийн дунд томоохон хүлээлт үүсгээд байгаа H&M x Kenzo цуглуулга тун удахгүй худалдаанд гарах гэж байна
Масс зах зээлийн аварга H&M компани болон Францын Kenzo загварын ордны хамтарсан онцгой төслийн анхны зургууд цахим сүлжээгээр тархлаа. Сурталчилгааны нүүр царайгаар хип-хоп дуучин Chance the Rapper, загвар өмсөгч Иман болон рэп дуучин Suboi тодорсон байна. Анхны сурталчилгааны хүрээнд брэндүүд зөвхөн зураг гэлтгүй, мөн гурван төрлийн богино бичлэг дэлгээд авлаа. Шведийн найруулагч Макс Виталигийн хариуцсан уг бичлэгүүд дээр "H&M x Kenzo" төслийн гол дүрийн баатрууд шинэ цуглуулгын талаар ярих болно.
Сурталчилгааны бүрэн хувилбарыг аравдугаар сарын 17-нд танилцуулах бөгөөд үүнд Розарио Доусон, Хлоя Севиньи, Рюити Сакамото ба Мартинез гэх зэрэг шинэ баатрууд нэмэгдэх аж.
Цуглуулга энэ оны арван нэгдүгээр сарын 3-наас эхлэн дэлхийн бүх H&M салбаруудаар мөн албан ёсны онлайн вебсайтаар борлуулагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт