H&M Conscious экологийн цэвэр цуглуулга худалдаанд гарлаа
Цуглуулгын нүүр царайгаар Наталья Водянова тодорчээ
2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд Шведийн масс зах зээлийн H&M брэнд Conscious Exclusive цувралын экологийн цэвэр цуглуулга худалдаанд гаргалаа. Каталогийн нүүр царайгаар загвар өмсөгч Наталья Водянова тодорсон байна. Тэрээр далайн хог хаягдлыг ашиглан дахин боловсруулсан полиэстр материалтай даашинзуудыг амилуулан зургаа даруулжээ.
H&M Conscious Exclusive цуглуулгын бүх загварууд дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн байгаа. Цуглуулга H&M брэндийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байна. Даашинзууд ойролцоогоор $250, цамцнууд $70, өмд ба юбканууд $130, торон загварын гар цүнхнүүд $50 доллараар үнэлэгджээ.
Сануулж хэлэхэд H&M компанийн ерөнхий захирал Карл-Йохан Перссоны мэдэгдсэнээр брэнд 2030 он гэхэд бүхэлдээ эко материал руу шилжих төлөвтэй байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт