H&M-ийн Arket нэртэй шинэ брэндийн анхны цуглуулгад багтсан загварууд

Анхны дэлгүүрээ нээхээс гурван долоо хоногийн өмнө сурталчилгаагаа дэлгэлээ

H&M группийн эзэмшилд байдаг Шведийн Arket брэнд тун удахгүй дэлгүүрээ нээх гэж буйтай холбогдуулан анхны сурталчилгааны зургуудаа дэлгэлээ. Эмэгтэй цуглуулгын зургуудыг Зоуи Гернер авч, харин эрэгтэй загваруудын зургийг Хлоя ле Дрезден хариуцжээ. Зураг авалтын стилистээр Жуди Барнс ажилласан байна.

Дэлгүүрийн нээлтийн үеэр худалдан авагчдын хүртээл болох анхны цуглуулгад минимал дизайнтай нимгэн куртка, тренч цув, энгийн загвартай свитер цамц ба брюк өмд багтжээ. Брэндийн арт директор Ульрик Бернхарцын хэлснээр Arket брэндийн үндсэн концепц цаг үл хамаарсан сонгодог загвар болон өндөр зэрэглэлийн чанарт орших аж.

Сануулж хэлэхэд брэндийн анхны дэлгүүр наймдугаар сарын 25-нд нээлтээ хийх болно. Хувцаснуудын үнэ H&M брэндийнхтэй харьцуулбал бага зэрэг өндөр боловч COS-ийнхоос хямд байх юм.

Buro.Mongolia

2017-08-04, 14:00

  • Зураг: