H&M-ийн шинэ цуглуулга загварын шоу дуусмагц худалдаанд гарна

Цуглуулга гуравдугаар сарын 1-нээс борлуулагдаж эхэлнэ

WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар H&M брэнд «see now, buy now» буюу шинэ цуглуулгаа танилцуулсан даруйд худалдаанд гаргах систем рүү албан ёсоор шилжиж байна. Өмнө нь брэндүүд хоёр сарын сүүлчээр ирэх намар-өвөлд зориулсан ready-to-wear цуглуулгаа танилцуулж, нэг улирал түрүүлж явдаг системтэй байсан бол энэ уламжлал сүүлийн үед өөрчлөгдөж, бага багаар нурж байна. H&M брэнд ч бас энэхүү шинэ концепцийг баримталж, гуравдугаар сарын 1-ний өдөр Парис хотод хавар-зун 2017 цуглуулгаа дэлгэхээр болжээ. Хамгийн гол нь тэд шоу дуусмагц бүх загваруудыг нэн даруй худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

"Бид загварын салбарт хүчээ авч буй шинэ форматтай нэгдэж байна. Энэ туршилт бидэнд их сонирхолтой байгаа" хэмээн H&M-ийн бүтээлч захирал Пернилла Вольфарт хэлжээ.

Ө.Тодгэрэл

2017-01-27, 17:02