H&M Шведийн шигшээ багийн өмсгөлийг дахин боловсруулсан материалаар хийжээ

Экологийн хариуцлага

Масс зах зээлийн H&M брэнд улсынхаа Олимпийн шигшээ багт зориулж зөвхөн загварлаг гэлтгүй мөн хүрээлэн буй орчинд ээлтэй спорт өмсгөл бүтээжээ

Сүүлийн жилүүдэд H&M брэнд хэрэглэгчдээ ухаалаг худалдан авалт хийхийг уриалж, "Garment Collection Initiative" төслийнхөө хүрээнд хэрэггүй хувцаснууд цуглуулан дахин боловсруулж байгаа. Үүний хажуугаар тэд мөн "Conscious ба Concious Exclusive" гэх органик хөвөн даавуугаар хийсэн онцгой цуглуулгууд гаргасан билээ.

Саяхан H&M бас нэгэн экологид ээлтэй төсөл хэрэгжүүлсэн нь Риод болж буй Олимпийн наадамтай холбоотой юм. Тодруулж хэлбэл наадмын нээлтийн үеэр улсынхаа тугийг барин алхсан Шведийн усанд сэлэгч Тереза Альсхаммар H&M-ийн бүтээсэн, дахин боловсруулагдсан органик торго болон даавуугаар хийсэн даашинз өмссөн байна.

2013 онд H&M компани Швед улсын Олимпийн болон Паралимпийн хороотой гэрээ хийж, шигшээ багийн албан ёсны өмсгөлийг хариуцан ажиллаж байхаар болсон билээ. Энэ удаагийн нээлт ба хаалтын ёслолын хувцаснууд, тэмцээний үеэр өмсөх мэргэжлийн өмсгөлүүд, мөн түүнчлэн борооны шүхэр, гар чемодан, малгай болон бусад аксесуарууд бүгд дахин боловсруулагдсан экологид ээлтэй материалаар хийгдсэн байна.

Buro.Mongolia

2016-08-08, 09:00

  • Зураг: