H&M x Moschino хамтарсан цуглуулга
Этгээд хувцаслах дуртай хэн бүхэнд гарцаагүй таалагдана
H&M ба Moschino брэндүүд хамтарсан капсул цуглуулгынхаа зураг авалтыг дэлгэлээ. Зураг авалтад RuPaul's Drag Race реалити шоуны ялагч Аквария, Японы ихэр дуучид Айя ба Ами, дизайнер Жереми Скоттын туслах ба Жереми Скотт өөрөө, загвар өмсөгч Дилон гэх зэрэг маш олон төрлийн хүмүүс оролцжээ.
H&M x Moschino цуглуулгад алтлаг өнгийн загварууд, хүүхэлдэйн баатруудын зурагтай цамцнууд, жийнсэн материалтай комбинзон, гялтганасан куртка болон нохойнд зориулсан хувцаснууд хүртэл багтжээ. Шинэ загварууд арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн H&M брэндийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт хуудсаар худалдаалагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт