Hellz Bellz: Белла Хадидын Chrome Hearts брэндэд зориулсан цуглуулга

Нарны шилнүүд болон шилний хүрээнүүд

Топ модель Белла хадид ба Америкийн Chrome Hearts брэнд нар хамтран Hellz Bellz нэртэй нарны шилний капсул цуглуулга гаргалаа.

Цуглуулгад ягаан, цэнхэр, ногоон, мөнгөлөг, алтлаг ба хар өнгийн нарны шилнүүд болон ногоон, хар ба цагаан өнгийн шилний хүрээнүүд багтжээ. Сурталчилгааны зургийг зурагчин Лори Линна Старк дарсан бөгөөд сурталчилгаанд Белла Хадид өөрөө оролцсон байна. Харин модель бүсгүйн үсийг Жен Эткин, нүүр будалтыг Мэри Филлипс хариуцан ажиллажээ.

Hellz Bellz цуглуулгын шилнүүдийг Chrome Hearts брэндийн олон улсын салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

 

 

Buro.Mongolia

2019-12-25, 15:00

  • Зураг: