Hermès загварын ордны үзэсгэлэнгийн аялал үргэлжилсээр байна. Уг үзэсгэлэнг Flânerie буюу "Хот тойрсон зорилгогүй тэнүүчлэл" гэх үгээр нэрлэх болжээ
Домогт франц брэндийн үзэсгэлэн Лондонд тавигдаж, тэндхийн шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан. Харин одоо төрсөн нутаг болох Парис руу буцаж байна. Wanderland нэртэй байсан үзэсгэлэнг одоо француудад илүү ойртуулах зорилгоор Flânerie гэж нэрлэх болжээ. Үнэндээ утгын хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд зорилгогүй тэнүүчлэл, мөрөөдөмтгий байдал, оюун санааны эрх чөлөө гэх зэрэг тайлбарууд энэхүү нэрэнд тохиромжтой хэвээр үлдлээ. Үзэсгэлэн төрөл бүрийн дуу авиа, өнгө болон мэдээж хэрэг Hermès брэндийн тэмдэгт зүйлсээр дүүрсэн этгээд дотоод засал бүхий арван нэгэн танхимд тавигдана. Түүнчлэн зочид францын орчин үеийн зураачдын "хот" сэдэв доор урласан бүтээлүүдийг сонирхож болох байна.
Үзэсгэлэн аравдугаар сарын 5-нд Musée d'Art et d'Industrie André Diligent-д нээгдэнэ. Харин дараагаар түүний дэлхийг тойрсон аялал үргэлжилж, арван хоёрдугаар сард Турк, дараа жил Дубай, Хятад, Солонгос болон Япон зэрэг орнуудаар айлчлах аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт