Эндээс үзээрэй: Hermès, хавар-зун 2016

Парисаас шууд дамжуулж байна

Монголын цагаар аравдугаар сарын 5-ны оройн 22:30 цагт бидэнтэй нэгдээрэй

Кристоф Лемерийн оронд бүтээлч захирлаар ирсэн Надеж Ванне-Сибульски Hermès-д зориулж хоёр дах цуглуулгаа танилцуулах гэж байна. Тэрбээр өмнө нь The Row брэндийн захирлаар ажиллаж байсан, тодорхой бүлэг хүмүүсийн хайрыг татаад амжсан нэгэн билээ. Түүний анхны буюу өмнөх намар-өвөл 2015 цуглуулга өдөр тутмын хувцасны шүгээнд тохирох төгс загваруудад суурилсан, энгийн бөгөөд дэгжин болж чадсан. Сул загварын өмдөн хослол, дундаж урттай юбканууд, төгс пальтонууд болон чөлөөтэй нэхмэл эдлэлүүд гэх мэт загварууд үдэшлэгт бэлдэж буй залуу охидод биш харин тодорхой амьдралын хэв маягтай Hermès брэндийн үйлчлүүлэгчдэд зориулагдсан билээ. Тэгэхээр энэхүү чадварлаг дизайнер хавар-зун 2016 улиралд зориулж ямар цуглуулга бэлдсэн бол? Өнөө оройн 22:30 цагт бүх зүйл илчлэгдэх нь ээ.

Ө.Тодгэрэл

2015-10-05, 17:51