Ирина Шейк 34 нас хүрлээ. Түүний карьерын гол зураг авалтууд

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Орос улсаас гаралтай топ модель Ирина Шейк буюу Ирина Валерьевна Шайхлисламова нэгдүгээр сарын 6-ны өдөр 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Түүний загварын карьер 2007 оноос эрчимтэйгээр өсөж эхэлсэн бөгөөд тухайн үед Италийн Intimissimi брэндийн нүүр царайгаар тодорч, мөн Sports Illustrated сэтгүүлд зургаа даруулсан нь чухал түлхэц болж өгсөн байдаг. Харин 2011 онд тэрээр Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны орос моделиор тодорсон юм.

Карьерынхаа туршид Ирина La Perla, Armani, Givenchy, Guess зэрэг олон брэндүүдийн сурталчилгаанд оролцож, олон улсын Vogue, Elle, Vanity Fair, Marie Claire, GQ ба Glamour сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарч, Марио Тестино, Питер Линдберг, Жампаоло Сгура, Мерт Алас ба Маркус Пигготт гэх домогт зурагчидтай хамтран ажиллаж, Канье Уэстийн Power дууны клипэнд тоглоод амжсан. Канье мөн модель бүсгүйг өөрийн Christian Dior Denim Flow дуунд "I wanna see Irina Shayk next to Doutzen" ("Би Ирина Шейкийг Даутцений дэргэд байгаагаар хармаар байна") хэмээн дурдсан байдаг.

Түүнчлэн 2010 онд Glamour сэтгүүл Ирина Шейкийг оны шилдэг олон улсын моделиор өргөмжилж, 2011 онд тэрээр Complex сэтгүүлийн гаргасан "Оросын хамгийн халуухан 50 эмэгтэй" жагсаалтыг тэргүүлсэн юм.

Супермодель бүсгүй мөн сайн үйлсэд өөрийгөө зориулдаг бөгөөд Еманжелинскийн амаржих газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэн эцэг эх нь татгалзсан хүүхдүүдэд тусалдгаас гадна өвчтэй хүүхдүүдийн хагалгааны мөнгийг босгодог pomogi.org буяны байгууллагатай хамтран ажилладаг байгаа.

Ингээд түүний карьерын хамгийн чухал зураг авалтуудаас хүргэж байна.

Intimissimi 2007. Зураг: Энрике Бадулеску.

Guess хавар/зун — 2008

Канье Уэст - "Power", 2010.

Armani Exchange хавар/зун — 2010

Sports Illustrated 2011

GQ, Долоодугаар сар 2012

L'Agent by Agent Provocateur намар/өвөл — 2013

7 Hollywood Magazine өвөл — 2013/2014

Vogue Espana, долоодугаар сар 2014

Vogue Espana, есдүгээр сар 2014

Beach Bunny хавар/зун — 2014

Vogue Mexico, аравдугаар сар 2014

Love Republic намар/өвөл — 2015

Harper's Bazaar España, арванхоёрдугаар сар 2015

Givenchy Jeans хавар/зун — 2016

Vanity Fair Italy, дөрөвдүгээр сар 2016

Intimissimi хавар/зун — 2016

GQ Italia, есдүгээр сар 2016

L'Oreal Paris Gold Obsession намар — 2016

Alberta Ferretti намар/өвөл — 2017

Vogue Italia, арванхоёрдугаар сар 2017. Зурагчид: Мерт Алас ба Маркус Пигготт

Vogue Germany, дөрөвдүгээр сар 2018

Versace хавар/зун — 2019

Jean Paul Gaultier Scandal A Paris, 2019

Calvin Klein Handbags намар — 2019

Burberry намар/өвөл — 2019

Moschino намар/өвөл — 2019/2020

Numéro France, хоёрдугаар сар 2019. Зурагчин: Питер Линдберг

032C хавар/зун — 2019

Vogue Espana, наймдугаар сар 2019

Vogue Portugal, наймдугаар сар 2019

Vogue Russia, арванхоёрдугаар сар 2019

Vogue Japan, хоёрдугаар сар 2020. Зурагчин: Жампаоло Сгура

Buro.Mongolia

2020-01-08, 16:57