Тавдугаар сарын 17-нд эхлэх Каннын кино наадам энэ удаад 70 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ урт хугацаанд Каннын улаан хивсэн дээгүүр олон үеийн шилдэг жүжигчид ба загварын шүтээнүүд алхаж амжлаа. Кино салбарт дөнгөж хөл тавьсан залуухан Брижит Бардо уг хивсэн дээр гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, кино урлагийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Софи Лорен алтан гоёл чимэглэл ба үслэг эдлэлээрээ олны харцыг булааж, мөн смокинг өмссөн Летиция Каста өөрийн этгээд стилиэрээ хүн бүрийг гайхшруулдаг байлаа. Ерөнхийдөө глэм хэв маяг ноёрхдог "Оскар"-тай харьцуулбал Каннын кино наадам дээр алдартнууд өөрөөрөө байхыг илүүд үзэж, өөрийн хүсэл сонирхлын дагуу хувцасладаг онцлогтой. Ингээд бид Канны кино наадам эхлэх гэж буйтай холбогдуулан бүх цаг үеийн хамгийн шилдэг төрхүүдийг эргэн дурсаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт