Кара Делевинь амьтдыг хамгаалах төслийн сурталчилгаанд оролцлоо

Олз омог биш, харин хүний найз

Загвар өмсөгч Кара Делевинь Жизель Бундхены адил амьтдын эрхийг хамгаалж байна. Тэр I Am Not a Trophy байгууллагын олон улсын нүүр царайгаар тодорч, шинэхэн төслийх нь зураг авалтад оролцжээ

"I Am Not a Trophy" нэртэй байгууллага нь ан амьтдыг өөрийн эрэлхэг бас азтай байдлын баталгаа мэт хүлээж авдаг анчдын эсрэг тэмцдэг юм. Арно Элайасын хариуцаж ажилласан зураг авалт дээр Кара нүцгэн зургаа даруулжээ. Карагийн биеийг хувцас биш, харин арслан, тахь ба ирвэс гэх зэрэг зэрлэг амьтдын график зураг чимсэн байна.

Энэ нь Карагийн анхны "ногоон" төсөл биш юм. Тэр өмнө нь Зимбабве улсад болсон Сесил арслангийн аймшигт аллагын араас гүн эмгэнэл илэрхийлж, уг үйл явдалтай холбоотой wildcru.org вебсайтын зүгээс зохион байгуулсан сайн үйлсийн мөнгө босгох дуудлага худалдаанд хувийн эд зүйлсээ хандивлаж байсан билээ.

Buro.Mongolia

2016-06-06, 08:00