Карл Лагерфельд ба Карин Ройтфельд нар Coco Case чемоданы сурталчилгаанд

#ChanelSpringSummer2016

Chanel брэндийн хавар-зун цуглуулгад багтсан шинэхэн Coco Case чемоданы сурталчилгааг Карл Лагерфельд ба Карин Ройтфельд нар хариуцлаа

Францын загварын ордон хавар-зун цуглуулгынхаа Coco Case чемоданы сурталчилгааг онцгой хэв маягаар хийхээр шийджээ. Сурталчилгааны гол дүрд брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд болон Францын Vogue сэтгүүлийн хуучин ерөнхий редактор Карин Ройтфельд нар тоглосон байна. Хаанаас ч харсан танигдах дизайнерын боосон цагаан үс ба торон тирко өмссөн редактор бүсгүйн зөөлөн алхаа 15 секундийн бичлэгт үзэгдэх болно. Карл хар өнгийн, хаваасан хээтэй гар тээш, харин Карин бараан өнгийн твид материалтай чемодан барьсан байлаа.

Ө.Тодгэрэл

2016-03-01, 16:00

  • Зураг: