Францын эх баригчид Карл Лагерфельдийг орлогоо улсаас нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэж байна. Харин дизайнер ба түүний төлөөлөгчид энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна
2014 онд татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт загварын дуэт Доменико Дольче ба Стефано Габбана нарыг буруутгаж байсан билээ. Гэхдээ энэ хэрэг аз болж дизайнеруудын хувьд сайнаар шийдэгдсэн юм. Харин 2015 онд Барселонагийн шүүх Монсеррат Кабальег яллаж, Израилийн татварын алба Бар Рафаэлиг баривчлаад амжсан. Дээр нь Вивьен Вествудыг ч мөн адил орлогоо нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэж байсан бол одоо Карл Лагерфельдийн ээлж иржээ. Францын L'Express хэвлэлийн мэдэгдсэний дагуу Карл олон компани хооронд түвэгтэй банкны гүйлгээнүүд хийснээр нийт орлогоосоо 20 гаруй сая евро нуун дарагдуулсан байна. Хэргийн гол "сэжигтнээр" дизайнерын 1999 онд нээсэн номын дэлгүүр тодорчээ. Үйл явдал цааш хэрхэн эргэх нь одоогоор тодорхойгүй байгаа ба дизайнер болон түүний төлөөлөгчид уг асуудалд хариу өгөхөөс татгалзсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт