Кайа Гербер Zara-тай хамтран минимал цуглуулга гаргалаа

1990-ээд оныг санагдуулам минимал загварууд

Кайа Гербер Zara брэндтэй хамтран минимал загваруудаас бүрдэх капсул цуглуулга гаргалаа. Тэрээр загваруудаа бүтээхдээ өөрийн ээж болох Синди Кроуфорд болон найзуудаасаа бүтээлч сэдэл авсан гэдгээ онцолсон юм. 1990-ээд оны хэв маягийг санагдуулам уг цуглуулгад өргөн мөртэй савхин хүрэм, хоолойтой ноолууран цамц, сүлжмэл даашинз, савхин шулуун юбка, тейлор хослол зэрэг өдөр тутамд зориулсан загварууд багтжээ.

“Энэхүү цуглуулгыг бүтээх үйл явцын эхэнд л хэний ч шүүгээнд байхад тохиромжтой загваруудыг бүтээхийг зорьсон. Цуглуулгыг тэр чигт нь баглаад аялалд явахад хэрэгтэй бүхэн тань багтсан байна гэдэгт итгэлтэй байж болно” хэмээн тэрээр шинэ цуглуулгаа тодорхойллоо.


KAIA X ZARA цуглуулгыг брэндийн хуудсаар дамжуулан худалдаж авах боломжтой ба үнийн хувьд 45-259 ам.доллар ажээ.

Buro.Mongolia

2022-10-14, 10:58