Синди Кроуфордын охин Кайя Гербер ээжийнхээ рекордыг эвдлээ

Анхны ганцаарчилсан сэтгүүлийн нүүр

Загварын салбарт хөл тавиад дөнгөж жил болж буй Кайя Гербер энэ хугацаанд үнэхээр том амжилтууд гаргаж чадлаа

Өнгөрсөн жил Кайя Герберийн хувьд "анхны" гэх зүйлсээр дүүрэн байлаа. Тэр анхны загварын сурталчилгаандаа оролцож, анхны богино хэмжээний кинонд тоглож, анх удаагаа Карин Ройтфельдийн CR Fashion Book-д зургаа нийтлүүлсэн билээ. Харин өнөөдөр өдгөө дөнгөж 14 настай Кайя хамгийн анхны сэтгүүлийн нүүрний ганцаарчилсан зураг авалтад оролцох болсон нь мэдэгдлээ. Түүний супермодель ээж Синди Кроуфорд хүртэл өөрийн анхны ганцаарчилсан сэтгүүлийн нүүрэнд гарах эрхийг 16 насандаа хүртэж байсан түүхтэй.

Хэдийгээр Кайя өмнө нь ээжийнхээ хамтаар сэтгүүлийн нүүрэнд гарсан ч Pop Magazine-ы энэхүү төсөл нь түүний загварын карьерын хамгийн анхны ганцаарчилсан нүүр зураг боллоо. Шарлотт Вэйлсийн авсан зургууд дээр залуу модель байгалийн дүр төрхөө гайхуулан, цасан цагаан шүдээ гарган инээмсэглэж байгаа нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэр аргагүй л "мини Кроуфорд" байгаа биз?

Ө.Тодгэрэл

2016-08-19, 13:00

  • Зураг: