Кензо Такадагийн алдарт дизайнууд H&M-тэй хамтарсан шинэ цуглуулгад
Арваннэгдүгээр сарын эхээр H&M ба Kenzo брэндийн хамтарсан цуглуулга H&M-ийн сүлжээ дэлгүүрүүдэд тавигдах гэж байна. Kenzo брэндийн нэрийн хуудас болсон тод өнгө, дэгжин хээ болон оригнал эсгүүртэй загварууд энэ удаагийн хамтын ажиллагаанд шинэ өнгө төрх, шинэ үнээр хэрэглэгчдэд хүрэх болно.
Өчигдөрхөн олон нийтийн сүлжээгээр тархсан шинэ цуглуулгын анхны зураг дээр Kenzo-гийн бүтээлч захирлууд Кэрол Лим ба Умберто Леон нарын H&aM-д зориулж сэдсэн өнгөлөг хээ угалзаар баялаг богино даашинз үзэгдлээ. Дизайнерууд үүсгэн байгуулагч Кензо Такадагийн алдарт дизайныг орчин үеийн уур амьсгалтай болгосноор энэхүү загварыг гаргаж авсан байна. Даашинзыг Норвегийн дуучин "Anna of the North" өмсөж зургаа даруулжээ. Тэрбээр шинэ хамтын ажиллагааны албан ёсны нүүр царайгаар ажиллаж, каталогийн зураг авалтад гол дүр гүйцэтгэсэн байна. Тод хээ, том давлагаатай хуниас ба хүчиллэг өнгөнүүдээс бүрдсэн уг даашинз $200 долларын үнэтэй байх аж. Цуглуулгын анхны загвараас дүгнэхэд тун удахгүй хэрэглэгчид дунд жинхэнэ "галзуурал" үүсэх шинжтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт