Кейт Миддлтоны дуртай дизайнер хуримын цуглуулга гаргалаа

Минимум чимэглэл, максимум үзэмж

Лондонгийн дизайнер Эмилия Викстед үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, анхны хуримын цуглуулгаа танилцууллаа. Нийт арван загвараас бүрдсэн уг цуглуулга ямар нэгэн чимэглэлгүй, маш цэмцгэр, минимал хэв маягтай болсон харагдана. Виктория хатны эрин үеийг санагдуулам эртний эсгүүртэй даашинз ба кобминзон нь цасан цагаан өнгийн ачаар илүү орчин үеийн уур амьсгалтай болжээ.

Эмилия Викстедийн алдар нэр Кейт Миддлтоны ачаар олонд танигдсан гэж хэлж болно. Дизайнер Кэмбрижийн гүнгийн авхайд зориулж хэдэн арван загвар урлаж байсан туршлагатай юм. Emilia Wickstead брэнд нь мөн өдөр тутмын ready-to-wear хувцаснууд гаргаж, Лондонгийн загварын долоо хоногийн хүрээнд шинэ цуглуулгуудаа дэлгэдэг байгаа.

Buro.Mongolia

2017-04-27, 09:00

  • Зураг: