Кейт Моссын титэм дуудлага худалдаанд

Christie’s дээр

Ихэнх загвар өмсөгчид Кейт Моссын “титэм”-ийг зүүж үзмээр байсан ч бүтэлгүйтэх нь элбэг байлаа. Харин одоо ямар нэг хэтрүүлэггүйгээр хэлэхэд бүх хүн тэрхүү титмийг авах боломжтой болох нь. Хүсвэл Christie’s-гийн дуудлага худалдаанд очих л үлдлээ

Кейт Моссын 14 настайдаа i-D сэтгүүлийн зураг авалтанд зориулан өмсөж байсан эсгий титмийг 9-р сарын 10-нд дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Энэ нь алдарт малгай урлаач Стивен Жонсын бүтээл бөгөөд уг ховор эдийг дуудлага худалдаа эхлэхээс урьтан Өмнөд Кенсингтонд нээгдсэн Christie-гийн үзэсгэлэнгээс сонирхох боломжтой. Дуудлага худалдаагаар орох бас нэгэн сонирхолтой зүйл бол i-D Magazine-ийн 1989 онд хэвлэгдэж байсан архивын 69 дүгээр дугаарын хуулбар юм. Яг энэ дугаар дээр Моссын алдарт зураг хэвлэгдэж байсан билээ.

Christie'-гийн дуудлага худалдааны шинжээчдийн үзэж буйгаар Кейт Моссын түүхийг харуулсан энэ эртний эд ойролцоогоор 5-8 мянган фунт стерлингээр үнэлэгдэх болно.

Ө.Тодгэрэл

2015-08-05, 08:00

  • Зураг: