Анх Олимпийн аварга Брюс Женнер нэрээр олонд танигдаж, харин одоо дэлхийн хамгийн алдартай трансжендер болсон үзэсгэлэнт Кейтлин Женнер H&M Sport-ын нүүр царайгаар тодорлоо
Шведийн H&M брэнд өөрийн спорт шугамынхаа шинэ нүүр царайг олонд зарлалаа. Тэр нь өдгөө 66 настай, реалити шоуны од Кейтлин Женнер юм. Кейтлин хувийн Instagram хуудаснаа энэхүү баярт мэдээг дуулгаж, шинэ сурталчилгааны зураг авалтын тайзны арын зургийг нийтлэжээ. Дашрамд дурдахад H&M брэнд нэг биш удаа трансжендер төлөөлөгчтэй хамтран ажиллаж байсан билээ. Намар-өвөл 2016 улирлын Парисын загварын долоо хоногийн хүрээнд болж өнгөрсөн Швед маркийн шоуны үеэр загварын тайз дээр Хари Неф ба Андреа Пежич нар мөн гарч ирсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт