Хейли Бибер Vogue сэтгүүлд зориулан Диана гүнжийн дүрд хувирлаа

Есдүгээр сарын дугаар

Загвар өмсөгч Хейли Бибер Vogue Paris сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт зориулан Диана гүнжийн дүрд хувирчээ. Зургийг гэрэл зурагчин Грегори Харрис дарсан ба стилистээр Виржини Бенарроч ажилласан байна. Зураг авалтад зориулан Kenzo, The Kooples, Mango, Celine брэндүүдийн шинэ цуглуулга дахь загваруудыг хослуулан Диана гүнжийн хамгийн алдартай папарацци төрхүүдийг бүрдүүлсэн ба өнөө үеийн тренд загварууд түлхүү орсон нь түүнийг загварын салбарт хэр нөлөө үзүүлснийг илтгэх мэт байлаа.

“Аль эрт үеэс л загварын шүтээн минь байсаар ирсэн Диана гүнжийн хувцаслалт, хэв маягаас сэдэвлэсэн зураг авалтыг хийлээ. Бидэнд ийм гайхалтай загварлаг хэв маяг, өвийг үлдээсэнд баярлалаа” хэмээн Хайли Бибер зураг авалтын тухай Instagram хуудсандаа бичжээ.

 

 

 

Buro.Mongolia

2019-09-02, 17:57