Хейли Болдуин Hilfiger Denim брэндийн шинэ сурталчилгаанд

Жирийн америк түүх

Энэхүү сурталчилгаанд Хейли Болдуин Instagram-ын гоц үзэгдэл гэж нэрлэгддэг Лаки Блю Смитийн хамт тогложээ

Tommy Hilfiger компаний Hilfiger Denim салбар брэндийн намар-өвлийн цуглуулгын сурталчилгаанд Лос-Анжелес хотын завтай залуусын нэг өдрийн амьдралыг харуулна. Тэд үд дунд сэрж, өглөөний цайндаа олон давхар шарвин идсэний дараа өдөржин хотоор зугаална.

Энэхүү сурталчилгааны санааг анх цахим орчноос олжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хейли, Лаки Блю ба зурагчин Браянт Эслава нар энэхүү төсөлд шинэлэг санаа олох зорилгоор өөрсдийнхөө олон нийтийн сүлжээгээр дамжуулж аян өрнүүлсэн юм. Тэд өөрсдийн дагагчдаасаа маш бүтээлч Snapchat видео хийж илгээхийг хүссэн бөгөөд дараа нь хамгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Энэхүү уралдааны ялагчид аль хэдийнэ тодорсон ба тэд олон нийтийн сүлжээгээр цацагдах Hilfiger Denim брэндийн өөр нэг сурталчилгааны зураг авалтанд оролцох юм. Тэгэхдээ уг сурталчилгааны зургийг бид наймдугаар сард хүлээн авах боломжтой. Тэр хооронд Hilfiger Denim брэндийн 2016 оны намар-өвлийн сурталчилгааны албан ёсны зургуудыг үзэцгээе.

Buro.Mongolia

2016-07-22, 17:00

  • Зураг: