The Hollywood Reporter сэтгүүл оны шилдэг стилистүүдийг тодруулж байна
Шагнал гардуулах ёслолууд ар, араасаа зохиогдож, улаан хивсний улирал өндөрлөсөн энэ үед The Hollywood Reporter сэтгүүл өнгөрсөн нэг жилийн дүгнэлтийг гарган Холливүүд дэх шилдэг стилистүүдийг нэрлэж байна. Тэд энэхүү жагсаалтыг найм дахь жилдээ уламжлал болгон гаргаж байгаа бөгөөд энэ удаад жагсаалтад зориулсан тусгай зураг авалт зохион байгуулжээ.
Энэ жилийн жагсаалтыг гурав дахь удаагаа дарааллан стилист Кейт Янг тэргүүлсэн байна. Тэрээр сэтгүүлийн зураг авалтад оролцох боломжгүй байсан ч түүний дүр төрх аль хэдийнээ загварын салбарт алдаршиж, олонд танигдаад амжсан. Кейт Янгийн үйлчлүүлэгчид дунд Марго Робби, Мишель Уильямс, Сиенна Миллер, Селена Гомез, Натали Портман ба Дакота Жонсон гэх үзэсгэлэнт бүсгүйчүүд багтдаг байгаа. Өмнө нь Vogue сэтгүүлийн PR хэлтэст загварын редактор ба Анна Винтурын хувийн туслахаар ажиллаж байсан Кейт удалгүй стайлингийн ертөнцөд хөл тавьснаар энэ зэргийн ажилтанд хүрч чадсан юм. Хамгийн гол нь Кейтийн стайл хийдэг бүсгүйчүүд чухал арга хэмжээнүүд болон өдөр тутамдаа загварлаг хувцасладаг төдийгүй үүнийхээ ачаар томоохон брэндүүдийн хараанд өртөж, загварын салбарт нөлөөтэй болсон байдаг. Тухайлбал Марго Робби Chanel-ийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож, Селена Гомез Coach брэндэд зориулан цуглуулга гаргаж, Дакота Жонсон саяхнаас Gucci-тэй хамтрах болсон билээ.
Харин топ 25 стилистүүдээс бүрдсэн энэхүү жагсаалтад өөр ямар нэрс багтсаныг доороос харцгаая.
Эль Фаннинг ба түүний стилист Саманта МакМиллен
Галь Гадот ба түүний стилист Элизабет Стюарт
Сирша Ронан ба түүний стилист Элизабет Зальцман
Энсел Эльгорт ба түүний стилист Жон Тэн
Чэдвик Боузман ба түүний стилист Эшли Уэстон
Яра Шахиди ба түүний стилист Жейсон Болден
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт