Мөрөөдлийн хурим
Хуримаа ямар нэгэн өөр оронд, үзэсгэлэнт байгальтай газар зохион байгуулах чиг хандлага сүүлийн үед эрчимтэй дэлгэрч байна. Үүний дагуу Хонг Конгийн "It girl", загварын блогер Фейпин Чан өөрийн мөрөөдлийн хуримаа Капри арал дээр хийж, нэгэн өдрийг мартагдашгүй өнгөрүүллээ. Сүйт бүсгүй амьдралынхаа энэхүү онцгой өдөрт зориулж Giambattista Valli брэндийн олон давхар торон материал бүхий мөргүй даашинз сонгосон нь загварын салбарынхны гол ярианы сэдэв болж байна. Дизайнер Жамбаттиста Валлигийн урласан кутюр даашинз яг л үүл мэт хөвсгөр бөгөөд хөнгөн харагдаж, сүйт бүсгүйн эргэн тойронд үлгэрийн уур амьсгал бүрдүүлж байлаа.
Харин хуримын хүлээн авалтын хувьд хосууд урин авчирсан ойр дотны хүмүүсээ нийт гурван өдрийн турш баярлуулсан байна. Тэд эхний өдөр зочдоо угтан авах өдрийн зоогоо нимбэгний модоор бүрхэгдсэн гайхалтай ресторанд зохион байгуулж, хоёр дахь өдрөө далайн эрэг дээр амран өнгөрүүлж, харин хуримынхаа үндсэн өдрөөр Капригийн алдарт хадан хясаан дээр гэрлэлтээ батлуулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт