Ким Кардашьян Жаклин Кеннедигийн дүрд хувиран зургаа дарууллаа
Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, харин Ким тэргүүн хатагтайн дүрийг туршиж байна
АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд зохион байгуулагдана. Харин тэрхүү сонгуульд дуучин Канье Уэст нэр дэвших магадлалтай байна. Хэрвээ та санаж байгаа бол Канье ойролцоогоор хоёр жилийн өмнө нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Каньегийн эхнэр Ким Кардашьян нөхрийнхөө энэхүү төлөвлөгөөг бататгаж буй мэт Жаклин Кеннедигийн дүрд хувиран зураг авалтад оролцлоо. Реалити шоуны од Interview сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт зориулсан энэхүү зураг авалтад охин Норт Уэстийн хамтаар оролцжээ. Зураг авалтыг дагалдах нийтлэлийг«АНУ-ын тэргүүн хатагтай» хэмээн нэрлэсэн байв.
Кимийн тухай нийтлэл дараах үгсээр эхэлнэ: «Хэрвээ хэн нэгэнд америк маягийн мөрөөдлийг төсөөл гэж хэлбэл тэр хүн шууд л Ким Кардашьян-Уэстийн талаар бодох байсан байх». Нийтлэлийн сэтгүүлчийн үүргийг зохиолч ба трансжендерүүдийн төлөөх хөдөлгөөний идэвхтэн Жанет Мок гүйцэтгэж, зурагчнаар Стивен Кляйн ба стилистээр Патти Уилсон ажиллажээ.
Ким уг нийтлэлд зориулан ярилцлага өгөхдөө хамгийн эцэст нь ийнхүү хэлсэн байна: «Та бүгд миний тухай юу ч гэж ярьж болно. Гэхдээ намайг бага ажилладаг гэж хэзээ ч бүү хэл. Тийм ээ, би дуулдаггүй. Би бүжиглэдэггүй. Би кинонд тоглодоггүй. Гэхдээ би залхуу хүн биш юм шүү».
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт