Хавар-зун 2016
1990-ээд оны загварын ертөнцийг тодорхойлж байсан “одууд” болох Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд ба Клаудия Шиффер нар #BalmainArmy-д нэгдлээ
"Би анх эдгээр гурван эмэгтэйн ачаар загварын ертөнцийг хайрласан. Тэдний ачаар би өнөөдөр ч тэр, ирээдүйд ч тэр загварыг хайрласаар байх болно" хэмээн Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен хэлж, хавар-зун сурталчилгааны загвар өмсөгчдийн сонголтоо тайлбарлалаа. Стивен Кляйны удирдаж ажилласан хар-цагаан зурагнууд олон нийтийн сүлжээг аль хэдийнэ дүүргээд байна. Домогт моделиудын оролцсон сурталчилгаа брэндийн шүтэн бишрэгчдийг баярлуулж чадсан нь гарцаагүй биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт