7 өдрийн турш 6 төрх
Жүжигчин Кристен Стюартын гол дүр бүтээсэн 2019 оны шинэчлэгдсэн "Charlie's Angels" кино энэ арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн нээлтээ хийх билээ. Үүнтэй холбогдуулан Кристен сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй байж киногоо сурталчлах зорилгоор төрөл бүрийн нэвтрүүлэг, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал саяхан тэрээр The Howard Stern нэвтрүүлэгт оролцохдоо Роберт Паттинсоны тухай илэн далангүй ярилцаж "Бид маш удаан хугацааг хамт өнгөрүүлсэн, тэр миний анхны хайр. Тэр үнэхээр шилдэг нь шүү" хэмээн хуваалцаж, мөн "Кино урлагийн салбар хүмүүсийн айдсуудаар дүүрэн байдаг. Би үүнийг тэнэглэл гэж хардаг. Жоохон л эрсдэл гаргаад бусдаас өөр, гоё зүйл бүтээх боломжтой шүү дээ. Хүмүүс тэр бүтээлийг үзэж л таарна" гэжээ.
Үүнээс гадна эдгээр хэвлэлийнхэнд зориулсан арга хэмжээнүүдэд оролцохдоо Кристен тус бүрдээ дахин давтагдашгүй, гайхалтай төрхүүд бүрдүүлж байгаа нь бидний анхаарлыг татсан юм. Киногоо сурталчлаад ердөө л долоо хонож байгаа тэрээр аль хэдийнэ Acne Studios брэндийн саарал хослол, Chanel-ын твид хослол, дахин нэг удаа Acne Studios-ийн жийнсэн хослол, үл мэдэгдэх дизайнерын tuxedo зэрэг хэд, хэдэн гайхалтай стиль бүрдүүлэлтийг харуулаад амжсан юм. Хамгийн гол нь тэрээр хэт их хичээгээгүй, хайхрамжгүй хандлагатай атлаа cool харагдаж чаддаг нь бидний түүнээс суралцах ёстой үндсэн чанар билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт