Кардашьян гэр бүлийн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна
Хэдхэн цагийн өмнө Кайли Женнер өөрийн Instagram хуудсаараа дамжуулан чухал мэдээ дуулгалаа. Мейк ап ертөнцийн гүнж гэгддэг тэрбээр төрсөн эгч Ким Кардашьянтай хамтран капсул цуглуулга гаргахаар болжээ. Энэ нь тийм гэнэтийн биш ч, Кардашьян гэр бүлийн фэнүүдийн хувьд сэтгэл догдлом мэдээ юм.
Богино бичлэгт Кайли ба Ким нар ижилхэн үс засалт ба нүүр будалт хийж, яг л ихрүүд шиг харагдаж байлаа. Мөн уг бичлэгт Ким Кардашьян цайвар nude өнгийн уруулын будаг түрхэж байгаа нь гардаг бөгөөд энэ нь магадгүй шинэ цуглуулгын бүтээгдэхүүн байж болох юм.
KKW x Kylie төсөл нь Kylie Cosmetics брэндийн хувьд хоёр дах хамтын ажиллагаа болж байна. Өмнө нь Кайли өөрийн эгч Клоуитай хамтран Koko Collection цуглуулгыг гаргаж байсан туршлагатай.
Капсул цуглуулга хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт