Леди Гага ба ноён Элтон Жон нар 2010 оны Grammy наадам дээр хийсэн домогт үзүүлбэрийг бид одоо хүртэл мартаагүй. Тэгтэл авьяаслаг уран бүтээлчид дахин нэг удаа хамтрахаар шийдсэн байна
Хөгжмийн ертөнцийн алдарт уран бүтээлчид шүтэн бишрэгчиддээ бас нэгэн сюрприз бэлдээд байна. Тэд хамтарсан хувцасны цуглуулга гаргаж буйгаа саяхан зарласан бөгөөд тун удахгүй, тавдугаар сарын 9-нд Macy's сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх гэнэ.
Тэд цуглуулгаа "Love Bravery" гэж нэрлэсэн бөгөөд футболк, богино топ, хөвөн цамц, нарны шил, клач цүнх, энгэрийн тэмдэг, малгай гэх зэрэг энгийн атлаа тод өнгийн загварууд багтжээ. Үнийн хувьд загварууд 12-оос 99 долларын үнэтэй борлуулагдах төлөвтэй байна.
Энэхүү хамтын ажиллагааны цаана мэдээж хэрэг өөр нэгэн далд зорилго бий. Леди Гага ба Элтон Жон нар зүгээр нэг сонирхлынхоо дагуу цуглуулга бүтэхээр шийдсэн юм биш. Цуглуулгаас орсон орлогын дөрөвний нэгтэй тэмцэх мөнгө "Elton John AIDS Foundation" болон Леди Гагагийн үүсгэн байгуулсан Born This Way Foundation-д шилжиж, сайн үйлсийн төлөө зориулагдах юм.
Мөнө энэхүү цуглуулгыг бүтээх үйл явцад Леди Гагагийн охин дүү Натали Жерманотта болон дизайнер Брэндон Максвелл нар туслалцаа үзүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт