Лондонгийн загварын долоо хоног дижитал хэлбэрээр зохион байгуулагдана

Зургаадугаар сарын 12-14 өдрүүдэд

Их Британийн Загварын Зөвлөл Лондонгийн загварын долоо хоног зургаадугаар сарын 12-14 хооронд дижитал байдлаар зохион байгуулагдахаар болсныг мэдэгдлээ. Эдгээр өдрүүдэд Лондонгийн загварын долоо хоногийн албан ёсны веб хуудсанд дизайнеруудын ярилцлага, цуглуулгын зургууд, видео бичлэг болон подкастууд нийтлэгдэх ба дизайнерууд шинэ улиралд зориулсан эмэгтэй, эрэгтэй цуглуулгуудаа танилцуулах юм.

"Дизайнерууд дижитал платформоор дамжуулан шинэ цуглуулгаа хэрхэн бүтээснээ илүү өргөн хүрээнд танилцуулах боломжтой юм. Хүнд, хэцүү энэ цаг үед бидний гаргасан энэ шийдвэр урам зориг өгнө гэдэгт найдаж байна" хэмээн Их Британийн Загварын Зөвлөлийн захирал Каролин Раш мэдэгдсэн байна. Түүнчлэн энэхүү хямралыг эерэг талаас нь харвал байгаль орчны тогтвортой хөгжил болон бидний бүтээлч байдлыг тэтгэж байна хэмээн тэрээр үзжээ. 

 

 

Buro.Mongolia

2020-04-22, 11:50