Louis Vuitton 810 ам.долларын үнэтэй баллуурын гэр худалдаанд гаргалаа

Ердөө жижиг баллуур л багтана

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Виржил Абло баллууранд зориулсан кейс буюу гэр худалдаанд гаргалаа. Бор өнгийн монограм хээ бүхий мөнгөн гинжтэй энэхүү загвар нь брэндийн намар-өвөл 2021 цуглуулгад багтсан ба 810 ам.доллараар худалдаалагдахаар болжээ. Уг загвар нь ердөө баллуур л багтах жижиг хэмжээтэй тул кейснээс гадна хүзүүний зүүлт хэлбэрээр ашиглаж болох юм.

Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд бүтээлч захирлууд хэний ч санаанд оромгүй аксесуарууд ихээхэн танилцуулах болсон юм. Сүүлд л гэхэд Bottega Veneta брэндийн гаргасан суурин утасны залгуур мэт харагдах үнэт эдлэл ихээхэн шүүмжлэлд өртсөн бол 2019 онд Louis Vuitton брэнд уруулын будгийн “цүнх” гаргасан нь багагүй амжилттай байсан билээ.

Buro.Mongolia

2021-06-15, 17:06