Louis Vuitton-д зориулсан цуглуулгаа олонд дэлгэсний дараа Николя Жескьер уламжлал ёсоор нэн даруй бүрэн каталогио танилцууллаа
Бид Николя Жескьер болон түүний үргэлж хамтардаг зурагчин Юрген Теллер нарын ажлын хурдад аль хэдийнэ дасчихжээ. Өмнө нь шинэ цуглуулгын шоу болон түүний каталогийн хэвлэл хоёр гарах хооронд хэдхэн цагийн зөрүү байсан. Харин энэ удаа каталоги нь бараг долоо хоногийн дараа нийтлэгдлээ. Магадгүй дизайнер олон нийтэд түүний цуглуулгыг илүү удаан ярилцах цаг олгохыг хүссэн байх. Үнэхээр л шинэ улирлын цуглуулга хэлэлцэх зүйл ихтэй, сонирхолтой болсон шүү дээ. Жескьерийн удирдлага доор гарч байсан Louis Vuitton-ы өмнөх бүтээлүүдтэй нь харьцуулбал, хаврын улирлын цуглуулга дэлхийн мөхлийн дараах мэт, ирээдүйг төсөөлсөн, нэлээд ер бусын болсон харагдлаа.
Хэн ч түүний цуглуулгад "Евангелион" мөн "Sailor Moon" гэх зэрэг зурмал киноны санаачилсан загваруудыг харна гэж төсөөлөөгүй байх. Харин шинэ катологид эдгээр сэдвүүд огтхон ч ажиглагдсангүй. "Сэмхэн харах" эффекттэй зургууд нь үзэгчдэд зураг авалтын талбайд очиж, үйл явдлыг нууцаар ажиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт