Загварын ертөнцийн хэзээ ч дуусашгүй бүтээлч санаанууд
Шинэхэн төслийн хүрээнд үзмэрийн цонхнуудыг Их Британийн уран бүтээлч Фэй Маклеод чимэглэсэн байгаа. Тэрбээр Louis Vuitton ордонтой долоон жилийн турш хамтарсан туршлагатай. Түүний шинэ бүтээл бүр үнэхээр гайхамшигтай болдгийг энэхүү бичлэгээс үзээрэй
Louis Vuitton x Printemps нарын хамтарсан төслийн Ангараг гарагийн сэдэвтэй үзмэрийн цонхнууд наймдугаар сарын 27-нд нээлтээ хийснийг бид та бүхэнд өмнө нь дуулгаж байсан билээ. Алдарт загварын ордон ба Парисын хамгийн эртний худалдааны төвийн энэхүү онцгой төсөлд зориулж Фэй Маклеод бүхэл бүтэн тэнгэрийн заадас бүтээж, үзмэрийн цонхны орон зайд сансрын орон зайн дүр зураг болон таталцах хүчний хуулийг харуулсан байгаа. Харь гарагийн элсэн манхан бүхий дүрслэлийн өмнө агаарт хөвж байгаа манекенууд аравдугаар сарын 22-нд тус дэлгүүрт байрлах болно. Хэрвээ та ойрын хугацаанд Парис руу аялах төлөвлөгөөгүй байгаа бол дээрх бичлэгээс үзмэрийн цонхнуудыг сонирхоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт