Louis Vuitton x Supreme цуглуулгын чемодан ямар үнээр худалдаалагдах вэ?

Брэндийн энгийн чемоданаас хоёр дахин үнэтэй

Highsnobiety онлайн сонины мэдэгдэж буйгаар ирэх улирлын хамгийн хүсэмжит Louis Vuitton x Supreme цуглуулгын гол бүтээгдэхүүн болох цагаан өнгийн логотой, улаан чемодан ойролцоогоор 68,5 мянган доллараар худалдаалагдах гэнэ.

Шинэ цуглуулгад багтсан скейтбордын гэр ба үүнийг дагалдаж ирэх аксесуаруудын үнэ мөн тодорхой болсон бөгөөд энэхүү багц нь ойролцоогоор 54,5 мянган доллараар борлуулагдана.

Энэ оны долоодугаар сарын 17-ноос борлуулагдаж эхлэх шинэ цуглуулгын тоймыг эндээс уншина уу.

Buro.Mongolia

2017-01-26, 09:00

  • Зураг: