Рок од Марианна Лейны тухай Лука Гуаданьиногийн шинэхэн кинонд жүжигчин Тильда Суинтон тоглохдоо Dior загварын ордны хувцсаар гоёлоо
Алдарт La Piscine (The Swimming Pool) киноны шинэ хувилбарыг Лука Гуаданьино найруулж A Bigger Splash нэртэйгээр гаргаж байгаа билээ. Удахгүй гарах энэхүү киноноос бид гол дүр Тильда Суинтоныг Dior загварын ордны ready-to-wear болон haute couture цуглуулгын загваруудаар гоёсон байхыг харах нь ээ. Тильда Суинтон Dior Futurist-ын нарны шил зүүж, Сицилийн Пантеллерия арал дээр байх хэсэгт алдарт Corolla дэрэвгэр юбкатай гарч, тайзнаа дуулж байгаа хэсэгт гялгар чимэглэлтэй, судалтай комбинезонтой байх юм байна.
Dior-ын хувцаснуудаар гоёсон энэхүү киноны нээлт тавдугаар сарын 13-нд болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт