Mademoiselle Privé: Saatchi Gallery-д Chanel-ийн үзэсгэлэн нээгдэнэ

Лондонд энэ намар

Лондонгийн Саатчи галерейд энэ намар Mademoiselle Privé нэртэй үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд ийм нэр өгсөн нь хатагтай Шанелын урланг нэгэн үед ийнхүү нэрлэдэг байсных ажээ

10-дугаар сарын 13-наас 11-дүгээр сарын 1 хүртэл Саатчи галерейд Францын загварын ордон үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд домогт Chanel №5 үнэртний бүтсэн түүх, Сhanel-ын хамгийн алдартай шоунууд, мөн хатагтай Шанелийн 1932 онд бүтээж байсан Bijoux de Diamants нэртэй үнэт эдлэлийн цуглуулгыг дэлгэнэ.
Chanel өөрийн үнэт эдлэлийн, үнэртний, мөн кутюр урлагийн түүхээ харуулахын тулд Саатчи галерейн гурван давхрыг захиалжээ. Хатагтай Коко, Карл Лагерфельд болон загварын ордоны цуглуулгуудын талаар сонирхолтой үзүүлэн гарах тул энэхүү үзэсгэлэнд сонирхох зүйл их байх нь ээ.

Ө.Тодгэрэл

2015-07-21, 10:20

  • Зураг: