Chanel-ын pre-fall 2016 цуглуулгын сурталчилгаа яг л ямар нэгэн кино найруулгын ноорог зураг мэт харагдана
Сурталчилгааны хар-цагаан өнгийн зурагнууд дээр олон төрлөөр хөдөлгөөн хийн зогсох италийн модель Мариякарла Босконо ба түүний өмссөн шинэ цуглуулгын хувцаснуудаас гадна өөр ямар ч илүү дутуу деталь үзэгдсэнгүй. 1960-аад оны уур амьсгал шингэсэн эдгээр хөдөлгөөнт зурагнуудын төвд байршсан хөнгөхөн куртка, галууны хөлийн хээтэй пальто, богино юбка ба гуя хүртэл үргэлжлэх түрийтэй гутал зэрэг нь хамгаас илүү анхаарал татаж байлаа. Мөн алдарт Chanel 2.55 цүнх ч бас дуранд өртсөн харагдлаа. Харин цуглуулгын бусад аксесуарууд сурталчилгааны зургуудад багтаагүй бололтой. Зураг авалтыг брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд өөрийн биеэр хариуцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт