Made for History
АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтонг маш олон тооны алдартнууд дэмжиж байна. Тэр дунд Анна Винтур, Ким Кардашьян болон зарим нэг дизайнеруудын нэрс бий
Лина Данэм, Кэти Перри, Ким Кардашьян гэх зэрэг эрс тэрс салбарын алдартнуудыг нэг зүйл нэгтгэж байна. Тэд бүгд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Хиллари Клинтонг дэмжиж байгаа гэнэ. Харин загварын ертөнцийн нөлөө бүхий дизайнерууд болох Марк Жейкобс, Тори Берч, Максвелл Осборн ба Дао-Йи Чоу нар нэр дэвшигчид зориулсан Made for History нэртэй шинэ төсөл эхлүүлжээ. Тэд сонирхолтой дүрс ба эмэгтэй хүний эрхийг дэмжсэн бичигтэй гурван төрлийн футболк бүтээсэн байна. Үүнээс харахад Клинтон загварын салбарт бусад өрсөлдөгчдөөсөө илүү хүчтэй яваа бололтой шүү.
Марк Жейкобс өөрийнхөө зүгээс гаргаж буй футболк дээрээ Хиллари Клинтоны дүрсийг Уорхолын бүтээл мэт поп хэв маягтай буулгажээ. "Би нийтийн эрх тэгш байдалд итгэдэг болохоор Хиллари Клинтонг дэмжихээр шийдсэн" хэмээн дизайнер ярьсан байна. Марк Жейкобс урьд өмнө нь ч бас Хиларри Клинтонтой хамтран ажиллаж байсан туршлагатай билээ. Тэрээр нэр дэвшигчийн 2004 оны сурталчилгааны ажилд оролцож байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт