Business of Fashion сэтгүүл мэдэгдэж байна
Business of Fashion сэтгүүлийн мэдэгдэж буйгаар дизайнер Марк Жейкобс өөрийн үүсгэн байгуулсан Marc Jacobs брэндээс гарч болзошгүй байна. Загварын салбарын дотоод мэдээллийг үргэлж бусдаас түрүүнд олж мэддэг сэтгүүлийн хамт олон энэ удаад дизайнерын ойр дотны эх сурвалжаас энэхүү мэдээллийг авчээ.
Одоогоор Marc Jacobs болон брэндийг эзэмшдэг LVMH группийн төлөөлөгчид энэ цуурхалд хариу мэдэгдэл хийгээгүй байна. Харин Business of Fashion сэтгүүлийн тодотгосноор Марк Жейкобсийн энэхүү шийдвэр брэндээс саяхан гарсан гүйцэтгэх захирал Себастьян Зуль мөн шинээр томилогдон ирсэн ерөнхий захирал Эрик Марешальтай холбоотой аж.
Яг одоогийн байдлаар Марк Жейкобс хавар-зун 2018 улирлын цуглуулга дээр ажиллаж байгаа бөгөөд шинэ цуглуулгаа есдүгээр сард эхлэх Нью-Йоркийн загварын долоо хоног дээр танилцуулах төлөвлөгөөтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт