Майкл Жексоны охин Calvin Klein-ы нүүр царайгаар тодорлоо

Шинэ It girl

Өдгөө 19 настай Пэрис Жексон загвар өмсөгчийн карьераа эхлүүллээ. Майкл Жексоны төрсөн охин олон улсын IMG Models агентлагт бүртгүүлж, Calvin Klein брэндтэй анхны гэрээгээ байгууллаа.

Загвар өмсөгчийн карьерын хажуугаар Пэрис мөн өөрийгөө кино урлагт туршиж үзэх төлөвтэй байна. Энэ тавдугаар сарын эхэн өдрүүдэд залуу бүсгүй найруулагч Нэш Эдгертоны шинэ бүтээлд дүр авсан бөгөөд Шарлиз Терон, Аманда Сейфрид ба Тэнди Ньютон нарын зэрэгцээ жүжиглэх авьяасаа харуулахаар болжээ.

Өмнө нь Пэрис Жижи ба Белла Хадид нарын хамтаар CR Fashion сэтгүүлийн 10 жилийн ойн баярт зориулсан тусгай дугаарын нүүр хуудас дээр гарч байсан туршлагатай юм.

Энэ дашрамд дурдахад Пэрис аавыг нь алсан гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд түүнийг Жексоны төрсөн охин биш гэх цуурхлыг няцаадаг юм. Instagram хуудаснаа нэг сая гаруй дагагчтай түүнийг орчин үеийн шинэ It girl хэмээн нэрлэж байна.

 

Buro.Mongolia

2017-05-09, 17:00

  • Зураг: