Missoni ордон ба Pigalle спорт брэндийн хамтарсан цуглуулга
Тансаг зэрэглэлийн загвар гудамжны стильтэй нэгдсэн нь
Италийн Missoni загварын ордон ба Парисын Pigalle эрэгтэй хувцасны спорт брэндүүд хамтарсан цуглуулга танилцууллаа.
Шинэ цуглуулга Missoni-гийн бэлгэ тэмдэг болсон тод өнгө, нөхөөстэй элемент, гацуур модны хэлбэртэй хээгээр баялаг байж, Pigalle-гийн чөлөөт, спорт хэв маягтай хосолжээ. Цуглуулгад бэлтгэлийн өмд, хөвөн цамц, нимгэн хүрэм, саравчтай малгай, футболка, урт халаат ба сагсан бөмбөг багтсан байна.
Цуглуулга дөрөвдүгээр сарын сүүлээр Парисын Colette, Токиогийн Dover Street Market болон Pigalle брэндийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт