Miu Click – Miu Miu брэндийн шинэ гар цүнх

Итали брэнд хаврын улирлын шинэ аксесуар танилцууллаа

Италийн Miu Miu ордны хавар-зун 2017 цуглуулгад Miu Click гэх шинэ загварын гар цүнх багтжээ.

Энэхүү аксесуарыг бүтээхдээ дизайнер Миучча Прада 1940-өөд оны эртний Холливүүдээс санаа авч ажилласан байна. Шинэ цүнх хурганы арьсаар хийгдсэн бөгөөд гурван төрлийн хэмжээ болон хар, цайвар шар, улаан, ягаан ба ногоон гэх таван өнгөний сонголттойгоор гарчээ.

Miu Click гар цүнх брэндийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Buro.Mongolia

2017-04-15, 12:00

  • Зураг: