Нүдээ будсан Дэвид Бекхэм Love сэтгүүлийн нүүр хуудсанд гарлаа

Dior брэндийн цагаан хослол өмсжээ

Орчин цагийн хамгийн загварлаг эрчүүдийн нэг болох Дэвид Бекхэм Love сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарын нүүр хуудаснаа гарчээ. Алдарт тамирчны зураг авалтад зориулсан төрхийг Dior Homme брэндийн бүтээлч захирал Ким Жонс хариуцсан байна.

Зурган дээр Бекхэм Dior брэндийн цагаан өнгийн хослол өмсөн маргад ногоон өнгийн тень болон хар контураар нүдээ будсан байлаа. Мөн түүний хүзүүн дээр цэцэгс шувуудын дүрстэй ногоон шивээс зурсан нь шүтэн бишрэгчдэд Бекхэмийг цоо шинэ өнцгөөс харах боломжийг өгсөн юм.

 

 

 

Buro.Mongolia

2019-01-09, 18:00