Үйлдвэрлэлтийн үйл явцыг ойроос ажигласан нь
Кейт Бланшетт ба Оливия Палермо нарын сонголт болоод амжсан Испанийн Delpozo брэнд бидэнд үйлдвэрлэлтийнхээ нууцыг дэлгэлээ
Театрын элементүүд, хэтрүүлэг, ба тод өнгөөрөө алдаршсан Delpozo загварын ордны хавар-зун 2016 цуглуулга энэ оны нэгдүгээр сард худалдаанд гарсан байгаа. Их хотын гудамжийг солонгын долоо өнгөөр чимэх хаврын загварууд үнэхээр зугаатай болсон харагдана. Хувцаснуудаас илүү цуглуулгын аксесуарууд бидний анхаарлыг татлаа. Шар, цайвар ягаан, усан цэнхэр, бүдэг ногоон гэх зэрэг пастель өнгийн сонголттой цүнх ба гутлууд хүүхдийн тоглоом эсвэл хөөсөн чихэр шиг харагдах болов ч, брэндийн мэргэжилтнүүд эдгээр аксесуаруудыг бүтээхийн тулд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан гэнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл явц хэрхэн явагддагийг мэдэхийг хүсч байвал доорх бичлэгийг сонирхон үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт