Net-a-Porter дээр Topshop Unique капсул цуглуулга тавигдлаа

Зуны улиралд зориулсан

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн борлуулдаг Net-a-Porter интернет дэлгүүр Topshop Unique-тэй хамтарч тусгай цуглуулга гаргалаа

Topshop маркийн дизайнерууд энэхүү капсул цуглуулгыг бүтээхдээ 1839 оноос хойш өнөө хүртэл зохион байгуулагдаж буй Английн хааны гэр бүлийн нэрэмжит дарвуулт онгоцны уралдаанаас уран бүтээлийн урам авчээ. Цуглуулга ерөнхийдөө Их Британийн дэгжин бөгөөд даруухан хэв маягийг илэрхийлж, гайхамшигтай уламжлалуудыг нь өөртөө шингээсэн байна.

"Бид Их Британийн өв уламжлалыг орчин үеийн хэлбэр дүрстэй хослуулснаар өвөрмөц загварууд гаргаж авахыг хичээсэн. Загвар бүр өөрийн гэсэн зугаатай өнгө аястай ба Англид жил бүрийн зун зохиогддог олон нийтийн арга хэмжээнүүдийн дулаан уур амьсгалыг дамжуулж байгаа" хэмээн Topshop Unique-ийн бүтээлч захирал Кейт Фелэн ярьжээ.   

The High Summer гэх нэртэй цуглуулгад босоо, хар цагаан судалтай хослол, газар хүрсэн урттай романтик хээтэй даашинз, торон нэхээс бүхий цамц гэх зэрэг өдөр тутмын амьдралд тохиромжтой хувцаснууд багтжээ. Гутлын хувьд гэвэл амьтдын хээтэй, мөн энгийн хар хөх өнгийн "усан онгоцны" угладаг загварууд бий.

Цуглуулга зөвхөн Net-a-Porter интернет дэлгүүрээр борлогдох ба худалдаа аль хэдийнэ эхэлсэн байгаа. Сануулж хэлэхэд Net-a-Porter олон улсын онлайн дэлгүүр нь Монгол улс руу ч бас шууд хүргэлт хийдэг шүү.

 

 

 

Buro.Mongolia

2016-04-27, 08:00

  • Зураг: