Nike-гийн шинэ цуглуулга Running Jungle Pack

Ширэнгэн ойд тавтай морилно уу

Nike брэнд зэрлэг байгаль ба халуун бүсийн ой модноос санаа авч, шинэ гүйлтийн цуглуулга гаргалаа

Nike Running Jungle Pack гэх гүйлтийн цуглуулга нь ширэнгэн ой модны гайхалтай байгаль орчинд зориулагдсан байна. Ширэнгэн ойд хамгийн хүчтэй бас хамгийн хурдан нь амьд үлддэг зарчмыг спорт брэндийн хамт олон шинэ цуглуулгынхаа үндсэн суурь болгосон аж.

Цуглуулгад Nike LunarTempo 2, Nike Air Zoom Pegasus 33 ба Nike Free RN гэх гурван төрлийн гүйлтийн кет, мөн эрэгтэй футболк, эмэгтэй майк ба саравчтай малгай багтсан байна. Бүх загварууд гүн цэнхэр өнгийн халуун орны эрвээхийний далавч ба мөлхөө ургамлын хээгээр чимэглэгдсэн байгаа.

Шинэ загварын кетүүд зургаадугаар сарын 9-нөөс эхлэн Nike-гийн вебсайтаар борлуулагдах бөгөөд бусад хувцаснууд нь зургаадугаар сарын 12-ноос эхлэн хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарах гэнэ.

Buro.Mongolia

2016-06-10, 15:00