Борлуулалтаараа тэргүүлэгч
Millward Brown агентлагийн Financial Times сонинд зориулж жил бүр гаргадаг жагсаалтын ачаар бид өнөөдөр дэлхийд ямар брэндүүд хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож байгааг олж мэддэг билээ. Ерөнхий жагсаалтын нэгдүгээр байранд Google компани бичигдсэн ч, загварын салбарыг Nike брэнд тэргүүллээ
Millward Brown агентлаг хоёр хоногийн өмнө "Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 брэнд" жагсаалт гаргаж, олны анхаарлыг татлаа. Тансаг зэрэглэлийн зах зээлийн ангилалд $28,5 тэрбум доллараар үнэлэгдсэн Louis Vuitton брэнд тэргүүлж, харин Францын загварын ордон Hermès ($19,8 тэрбум) хоёрт, Gucci ($12,6 тэрбум) гуравт, Chanel ($10,3 тэрбум) дөрөвт бичигджээ.
Масс зах зээлийн ангилалд $37,5 тэрбум долларын үнэ цэнэтэй Nike брэнд хоёр дах жилдээ дарааллан манлайллаа. Хамгийн сонирхолтой нь энэхүү аварга том спорт компани нь өөрийн үнэ цэнээрээ зөвхөн масс зах зээл гэлтгүй, мөн тансаг зэрэглэлийн сегментийг тэргүүлж байгаа юм. Масс брэндийн жагсаалтын хоёрдугаар байрыг Zara ($25,2 тэрбум), гуравдугаар байрыг H&M эзэлсэн байна. H&M-ийн үнэ цэнэ Zara-гийнхаас хоёр дахин бага буюу $12,7 тэрбум доллараар хэмжигдсэн аж.
Бугуйн цаг ба үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн дунд $8,2 тэрбумаар үнэлэгдсэн Rolex брэнд бусдаасаа ялгарч, харин Cartier ($6,7) ба Tiffany & Co. ($2.5) нар араас нь бичигдлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт