90 жилийн түүх хоёрхон минутад
Condé Nast Traveler хэвлэлийн газар онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас сүүлийн 90 жилийн турш хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан нэгэн богино хэмжээний бичлэг танилцууллаа.
Уг бичлэгт эхлээд XX зууны 1930-аад он буюу АНУ-д олон нийтийн тээвэр дөнгөж үйлчилгээнд нэвтэрсэн үеийг харуулах болно. Энэ цагаас хойш дүрэмт хувцасны чиг хандлага аажмаар өөрчлөгдөж, онгоцны үйлчлэгчид илүү орчин үеийн дүр төрхтэй болсон байгаа. 1930-1940 онуудад дүрэмт хувцас илүү дэгжин ба даруухан эсгүүртэй байсан бол 1960-1970 онуудад загварууд харьцангуй сул задгай, чөлөөтэй дизайнтай болж ирнэ. Харин 2000 онд онгоцны үйлчлэгчид малгай өмсөхөө больж, үүний оронд зангиа хэрэглэдэг болсон байгаа. Бичлэгийн төгсгөлд мөн ирээдүйн дүрэмт хувцасны боломжит дизайныг танилцуулах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт