Орчин үеийн урлагийн музей хувцас загвар, урлагийн сэдэвтэй онлайн сургалт гаргалаа

12-38 цаг үргэлжлэх хөтөлбөрүүд

Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей урлаг, хувцас загвар, гэрэл зургийн онлайн сургалтаа танилцууллаа. Сургалтад "Орчин үеийн урлаг гэж юу вэ?", "Орчин үеийн урлагийн үзэл санаа", "Хувцас загвар ба дизайн", "Гэрэл зураг", "Дайны дараах үеийн абстракт уран зураг" зэрэг тус бүр 12-38 цаг үргэлжлэх хөтөлбөрүүд багтжээ. Эдгээр сургалтуудаас урлагийн түүх, онолын тухай мэдлэг олж авахаас гадна сургалт бүрийн дараа бяцхан хэмжээний шалгалт өгөн мэдлэгээ улам бататгах боломжтой байна.

Дээрх сургалтууд онлайн сургалтын тавцан болох Сoursera дээр явагдах ба дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэх юм. Хэрэв та дээрх сургалтуудад хамрагдахыг хүсч байвал энд дарж бүртгүүлээрэй.

Орчин үеийн урлаг гэж юу вэ? | Бүртгүүлэх

Орчин үеийн урлагийн үзэл санаа | Бүртгүүлэх

Гэрэл зураг | Бүртгүүлэх

Дайны дараах үеийн абстракт уран зураг | Бүртгүүлэх

Buro.Mongolia

2020-04-14, 16:18

  • Зураг: