Oscar de la Renta брэндийн шинэ ханын цаас ба тавилгын материал таны гэрийг төгс тохижуулна

Загвар ба интерьер дизайны нэгдэл

Oscar de la Renta загварын ордон гэрийн тавилга, чимэглэлийн Lee Jofa компанитай хамтран ханын цаас ба тавилгын материалын шинэ цуглуулга гаргалаа. Oscar de la Renta Home салбарын бүтээлч захирал Каролина Ирвинг уг цуглуулгадаа Доминиканы Бүгд Найрамдах улсаас бүтээлч санаа авч, халуун орны сэдэвтэй ургамлын хээг онцолсон байна. Дизайнерын урласан арван нэгэн төрлийн шинэ хээ нь олон өнгөний сонголттой гарсан бөгөөд бүгд хоорондоо төгс зохицох бодлоготойгоор хийгджээ.

Уг зурган дээрх хөшиг шинэ цуглуулгын "Las Palmаs" хээгээр хийгдсэн бол, түшлэгтэй сандал "Makassar", мөн дэр нь "Golconda" материалаар бүрхэгджээ.

"Tortuga Bay" ба "Grand Tartar" материалтай дэрнүүд "Caravan" нэхмэлтэй буйдан дээр байршсан харагдана. Харин ханын цаас нь "Sameera" хээг онцолжээ.

Энэхүү "Tortuga Bay" ханын цаас, "Lucknow" хатгамалтай сандал, мөн "Cathay" материалтай дэр нь цэнхэр ба цагаан өнгийн төгс хослолыг харуулна.

Харин энэхүү "Colconda" материалтай дэр нь Oscar de la Renta ордны алдарт хатгамалтай даашинзыг илтгэнэ.

Ө.Тодгэрэл

2017-05-11, 10:00

  • Зураг: